Saturday, July 9, 2011

өнөөдөр эрэгцүүлсэн бодол...

Өнөөдөр эрэгцүүлээд бодсон чинь ер нь би их хайнга хүн байна шүү. Сэтгэлийн хөдөлгөөн байдаг ч өөрт минь хамааралгүй байвал эсвэл хүнийг гүйцэд сонсоод хүлээн авдаггүйгээс юуг ч анзаардаггүй нь тодорхой болов. Гэтэл хүн байх, хүний төлөө ажиллахад энэ зан чанар маань зохицохгүй байгааг хамт ажилладаг хүн маань ажиллаж эхлэсэн цагаас хойш миний чихэнд мөн ч олон удаа хэлсэн байх юмаа. Ийм хайнга хандаж байхад хүмүүст ямар санагддаг байсан нь ойлгомжтой санагдаад өөрөөсөө ичив. Хүний үгийг гүйцэд сонсох нь миний хувьд байнга өөртөө дадлагажуулах ёстой нэг хичээл боллоо гэж. Хайнга байдлаа орхиогүйгээс хичнээн олон хүний сэтгэлээс гарах үгийг гүйцэд сонсоогүй болоо.

No comments: