Хүн хүссэн зүйлээ хийхийн тулд яах ёстой вэ хэмээх асуулт бодогдоод... Тэгээд надад ямар хүсэл мөрөөдөл байна вэ? Юунаас эхлэж хийж болох вэ? Ямар боломж надад байна вэ? Өнөөдөр Монгол Улс иргэний ардчилсан хүмүүнлэг нийгмийг цогцлооно гээд Үндсэн хуулиндаа тунхагласан. Тиймээс энэ замаар замнаж байгаа, харин иргэдэд хэрэгцээтэй боловсролын тогтолцоо үнэндээ хүрч очихгүй байна. Төр түүнийг шүтэн бишрэгчдийн үзэл санаа улам ч хүчтэй болчихсон юм шиг санагдаад бачимдав.
Гэтэл Милтон Фриидманы хэлсэн үг санаанд орлоо. Тэр нь юу байсан бэ гэвэл “Талхчин хүн сайхан сэтгэлтэйдээ талх барьдаг гэж үү?” гэсэн нь санаанд орж ирлээ. Хэн ч талхчин хүнд талх барь гэж хэлдэггүй, харин тэр талхны хэрэгцээ байгааг л анзаарсан учраас талх барьдаг хэрэг, талх барьсанаараа тэр хэнээс ч хараат бусаар өөрийн амьдралаа баян чинээлэг, дутаж гачигдах юмгүй сайхан амьдарна гэдгийг ойлгосон хэрэг.
Харин үүнд нь төр оролцоод эхлэвэл юу болдог билээ гэдэг нь тодорхой, өнөөгийн нийгэм үүнийг батлан харуулаад байх шиг. Сар бүрийн 15 болоход 21 мянган төгрөг авах гэж бөөгнөрсөн хүмүүс урт цуваа үүсгээд л, энэ бол тэр хүмүүсийн буруу биш харин бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж буй төрийн бодлогын буруу гэж хэлэх гэсэн юм.
Ажил хайсан залуус олон байна уу гэхээр олон л байгаа, дээд сургуулиа төгсөөд ажилд орох гэхээр гологдоно, гэртээ зүгээр суугаад байх гэхээр гэртээ адлагдана. Тэгээд яах вэ? Гэдэг асуултад хариу олох гэхээр хүчин мөхөсдөнө, нэгэнт дээд сургууль төгссөн учраас мэргэжлээрээ ажиллах гэдэг ч дөнгөж төгссөн хүнийг бодсоноос нь багаар цалинжуулж авах гэхээр цалин бага гэж голоод л, гэтэл нөгөө талаас эзэд, ажил олгогчид болж өгвөл бага цалин өгч их ажил хийлгүүлчих гээд л байгаа нь харагддаг. Гэхдээ үнэхээр ажилдаа чин сэтгэлтэй, хариуцлага хүнийг бас багагүй урамшуулдаг нь харагдаад л...
Өнөөгийн төрийн бодлого ер нь хаашаа чиглээд байна аа? Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүд хаана нь үйл ажиллагаа явуулаад байгаа нь тодорхойгүй дээр нь хүний ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулж зөв бодлогоор чиглүүлэхгүй бол хүмүүс зөвхөн идэхийн төлөө төрсөн юм шиг олсон жаахан мөнгөө хоол хүнсэндээ зарцуулаад л амьдраад байх уу?
No comments:
Post a Comment