Friday, July 8, 2011

Өнөөдрийн сэтгэгдэл ийм байв!!!

Хэнд ч итгэж болохгүй, юу ч ярьж болохгүй гэх, эсрэгээрээ хүнийг сонсох, хүний итгэлийг даах хоёрын аль нь хэцүү болох нь даанч тодорхой юмаа, амьдралд үл ойлголцох явдал тохиолддог, үл ойлголцсоны улмаас хүмүүс хоорондоо эвдрэлцдэг, тэмцдэг, өс санадаг, үзэн яддаг, хорлодог, нэг нэгнээ хайр найргүй мохоодог. Харин яагаад үл ойлголцоод байгаагынхаа шалтгааныг олох үед дахиж хэзээ ч сэргэж чадахгүй болтлоо гүн ангал рүү ниссэн байдаг ажээ.
Өнөөдөр өглөө ийм нэгэн түүхийг санаандгүй уншсан юм.
"Гараашдаа машинаа янзлаад сууж байсан залуугийн дэргэд хүү нь гүйж ирэв, тэгээд аавыгаа тэвэрч авч үнссэнээ газраас чулуу аваад арчилж, цэвэрлэж, засаж байсан машин дээр нь сараачиж гарав. Гэтэл уурандаа гартаа төмөр барьж явсанаа анзаараагүй эцэг хүүгийнхээ гарыг зөндөө олон удаа цохиод хартал хүүгийнх нь гар нул цус болсон байлаа. Аав нь айн сандарч эмнэлэг рүү хүргээд эмчид үзүүлтэл төмрөөр олон удаа цохисоны улмаас гарны яс нь нь олон газраараа хугараад хүүгийнх нь 10 хурууг тайрахаас өөр аргагүй болсон байв. Хүү нь аав руугаа өвдөлт дүүрэн нүдээр харж "Ааваа миний хуруунууд дахин ургах болов уу?" гэж асуухад эцэгт хэлэх үг олдсонгүй. Эмнэлэгээс ирээд хийсэн зүйлдээ харамссан залуу машинаа хэд хэд өшиглөөд дэмий л толгойгоо базлан доош суув. Доош суугаад машин дээр бичсэн хүүгийнхээ бичсэн зүйлийг хартал ХҮҮ нь "Ааваа би таньд хайртай" гэж бичсэн байлаа.
Зүрх нь зүсэгдсэн залуу хийсэн зүйлдээ гэмшээд ч байж чадахгүй болохдоо маргааш нь өөрийнхөө амийг егүүтгэсэн гэдэг"
Ийм түүх санаандгүй уншчихаад л ... Өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодож сууна би.
Дараагийн удаа эрэгцүүлсэнээ бичнэ ээ.
2011,07,08

No comments: