Би хүссэндээ гей болсонгүй, хүссэнээрээ амьдардаг байсан бол би гэргийтэй болж үр хүүхдээ, гэргийгээ гээд бусад гетеросексуал хүмүүс шиг амьдрах байсан биз.
Эрсдэл дагуулсан миний амьдралд гомдох, баярлах, уурлах, инээх гээд хүнд өөрт нь байдаг бүх л үеүд тохиолддог, би эр хүн, эр хүнийг хайрлаж, эр хүнээр хайрлуулахыг хүсдэг эр хүн. Энэ миний сэтгэл зүрхний бодит байдал, энэ бодит байдал маань намайг эрсдэлд оруулдаг. Яагаад гэвэл би энэ нийгэмд бэлгийн цөөнх хүмүүсийн нэг, бэлгийн хувьд би гетеронорматив хэм хэмжээнээс халин гарч эр хүнийг хайрласанд оршиж байгаа юм.
Миний бодит байдал ийм байлаа гээд би хүн, хүн учраас хүн шиг амьдрах эрхтэй. Хүн учраас хүний эрхээ ямарваа нэг ялгаварлалд өртөлгүй эдлэх эрхтэй. Гэвч бэрхшээл байна.
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл гэдэг нэр томьёо, хэллэгийг гүн гүнзгий уншаад, судлаад үзсэн хүмүүс ховор байна. Үзье ч гэсэн уншиж, судласанаараа өөрсдөө гей, лесбиян, бисексуал, трансжендер хүн болчих вий гэсэн айдастаа автдаг гэвэл хилсдэхгүй л болов уу. Энэ бол гетеросексуал хүмүүст хамааралтай бодит байдал.
Харин ЛГБТ хүмүүсийн хувьд байдал өөр байна. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээ нууж амьдарна, учир нь намайг мэдчихвэл амьдрал маань гамшиг болно гэж урьдаас төсөөлөн боддог. Дотоод сэтгэлийн гүнд нууж амьдрахыг хүсэвч үнэн бол даравч далдайгаад, булавч бултайгаад байдаг айхтар зүйл.
Бусдаас ялгаатай байгаа зүйлээ сайн нуугаад амьдарч байвал хувь хүний хувьд тухайн хүний эрхийн асуудал, хэн ч үүнд хөндлөнгөөс оролцох шаардлага байхгүй. Сурдаг бол суралцаад ажилладаг бол ажиллаад л мөрөөрөө хэнд ч гэм хор учруулахгүй хэний ч эрхэнд халдахгүйгээр амьдарч байвал энэ тухайн хүний сонголтын асуудал.
Харин миний хэлэхийг хүссэн зүйл бол хэн нэгэн хүн бэлгийн чиг баримжаагаа нуулгүй, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дунд, нийгэмд ил гарч амьдрахыг хүсэж буй бол уншаад үзээрэй. Энэ бичиглэл таньд бага ч гэсэн тус нэмэр болох болно.
1,Өөрийнхөө ЛГБТ хүн гэж тодорхойлдог бол өөртөө итгэлтэйгээр хэлж сурах, хэлж сурахын тулд өөрийнхөө мөн чанарыг судлах явдал юм. Мөн чанараа судлаж мэдсэнээр та бусдын зүгээс ирдэг янз бүрийн буруу ташаа, худал хуурмаг яриаг үнэн зөв мэдээллээр өөрчлөх чадвартай болно. Зарим тохиолдолд бүр амыг нь ангайтал ярих хэрэг гардаг. Яагаад ийм байх хэрэгтэй вэ гэвэл бидний өөрөө өөртөө итгэлгүй байдал бусдын өгөөш болдог. Гей гэчихээд биш ч юм шиг мөн ч юм шиг байгаад байвал хэнд ч ойлгогдохгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдэг нь тодорхой асуудал. 2, Айдас, зөрчил байдаг бол даван туулах зөв арга хэрэгслэлийг сонгох, сэтгэлийн гүн дэх айдас, зөрчлийг ганцаараа даван туулах гэдэг бүтэшгүй зүйл, тиймээс чамайг сонсдог, чамайг ойлгодог, сэтгэлийг тань хуваалцдаг, харилцан ярилцдаг хүнтэй болох хэрэгтэй, бүр боломжтой бол сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй. Ингэхгүйгээр буруу арга хэрэгслэлээр яваад байвал өөрийгөө л хорлоно гэсэн үг. Буруу арга хэрэгслэлд хамгийн түрүүн архины асуудал!!!
Сайхан ярилцах бус сайхан архидаад байвал хэзээ ч таны сэтгэл дэх айдас, зөрчилтэй байдал арилахгүй ээ, харин ч улам доройтоод л яваандаа архины хамааралд өртөнө.
3, ЛГБТ олон нийт дотроо бие биедээ түшигтэй, эвтэй байх явдал. Мэдээж эвтэй, түшигтэй бай гэж хэлэхээр л бүгд эвтэй, түшигтэй болчихгүй нь ойлгомжтой. Гэвч бидний байдал одоогоор шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тархай, бутархай байгаа нь харин үнэн.
Ийм байдлаас ангижирч, дугтарвал хүч нэг, дуугарвал дуу нэгтэй байх нь ЛГБТ хүмүүс бид эрхээ хамгаалах хамгийн сайн суурь болно.
Хүн бүр харилцан адилгүй өөр өөр зан чанартай, өөрийн гэсэн ертөнцийг харах цонхтой хэдий ч бид чинь цөөхүүлхнээ, тэгээд хүний эрхээ эдлэх юм сан гэсэн нэг л хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Энэхүү хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд бидний хийж чадах зүйл бол эв нэгдэлтэй байж, бие биенээ дэмжих явдал юм. Өөрөөр хэлбэл хаана ч нэг санаатай нэгдмэл байх гэж хэлж болно.
Миний хэлэх гэсэн санаа бол 3 зүйл дээр түшиглэж жинхэнэ ЛГБТ олон нийтийг төлөвшүүлэх явдал, ингэж төлөвшүүлэхэд хүн бүрийн санал, санаачлага хэрэгтэй байна даа гэж.
Wednesday, February 29, 2012
Monday, February 27, 2012
хэзээ би...
Хүн болтлоо доройтох гэж, сэтгэл дотор "уур" буцалж байна. Харин би сэтгэлээ аргадан тайвшруулах гэж ядан сууна. Өөртөө сэтгэл гарган сэтгэл зүрхний тайвшрал бэлэглэн сууна. Одоо би уурлан эд эсээ шатаамааргүй байна. Өөрийнхөө өмнө буй алсын зорилгоо бодон тайвшран сууна. Тайвшрал намайг эзэмдэн буй цагт эрүүл саруул ухаанаар бүхнийг эхнээс нь хийнэ.
Thursday, February 9, 2012
Би бол цорын ганц, дахин давтагдахгүй хүн...
Өөрийн гэсэн бодол дотор би хэн бэ? гэдэг асуултанд хариулж байхгүй бол энэ нийгэмд оршин буй түмэн зүйлийн үзэл бодлын тулгалт оршин байх аргагүй болтол гадуурхах юм.
Угтаа хүн бүх зүйлийг мэдэх албагүй, харин мэддэг юм шиг цэцэрхэж болохгүй гэдэгтэй санал нэгдэх байх.
Яагаад энэ зүйлийг бичих болов гэхээр хаана ч, хэнтэй ч бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай ярилцахаар асуудал босож ирээд байх юм, тэр байтугай ЛГБТ хүмүүст маань ч энэ асуудал хамааралтай.
Би гэдэг хүн гей буюу бэлгийн чиг баримжааны хувьд ижил хүйсийн хүмүүст сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно ба бэлгийн харилцаа үүсгэх төрөлхийн л мөн чанартай төрчихсөн ийм л хүн. Ингэж хэлэхээр ойлгоход төвөгтэй байж болох юм. Энгийнээр хэлбэл би эрэгтэй хүнд сэтгэл, зүрхний хувьд татагддаг, эр хүнийг хайрлаж, эр хүнээр хайрлуулахыг хүсдэг, эр хүнтэй хамт амьдрал зохиож, нэг насныхаа амьдралыг хамтдаа туулахыг хүсдэг. Энэ бол миний мөн чанар.
Дахин тодруулан хэлэхэд Хүн бүрт бэлгийн чиг баримжааны хувьд эсрэг, ижил эсхүл нэгээс илүү хүйсийн хүмүүст ийнхүү татагдах төрөлхийн мөн чанар бий.
Бэлгийн чиг баримжаа гэхээр дан ганц ЛГБТ хүмүүсийн асуудал гэж ойлгох нь туйлшрал бөгөөд гетеросексуал хүмүүст ч хамааралтай ойлголт.
Энэ нийгэмд гетеросексуал хүмүүс олонх байдаг учраас соёл, ёс заншил, уламжлал, боловсрол гээд бүх сувгаар зөвхөн гетеронорматив хэм хэмжээ хүчтэй байр суурийг эзлэсээр ирсэн нь бэлгийн цөөнх болсон ЛГБТ хүмүүсийг ялгаварлах томоохон хүчин зүйл юм. Энэхүү хүчин зүйлийн нөлөөгөөр нийгэмд дараах үлгэр домог мэт болтлоо хоногшсон өрөөсгөл ойлголтын талаар хүргэхээр шийдлээ.
Нийгэмд оршин буй ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТУУД... Энэ ойлголтууд бол хүмүүс ЛГБТ хүмүүсийн талаар бодож буй өрөөсгөл ойлголтууд...
"Тэд бүх хүмүүстэй унтахыг хүсдэг", "Нэг өдөр эмэгтэй, нэг өдөр эрэгтэй", "Тэд үр хүүхэдтэй болж чадахгүй", Тэдний харилцаа хэзээ ч моногами байдаггүй", "Тэдэнд сонголт байдаг", "Тэд бидний үр хүүхдийг уруу татдаг", "Тэд эсрэг хүйсийн сексийг үзэн яддаг", "Тэд хэзээ ч тууштай хамт амьдардаггүй", "Тэд хэзээ ч эрх тэгш байдаггүй", "Энэ бол өвчин, ийм өвчтэй байхаар "хараагдсан" хүмүүс", "Тэд бол хүмүүний амьдралын эмгэнэлт түүх", "Тэд бүгд "холилдсон" хүмүүс", "Энэ бол ердөө л нийгмийн үзэгдэл", "Тэд федофиль/ федофиль гэж насанд хүрсэн хүмүүс бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг бэлгийн гаж дон/-д нэрвэгдсэн хүмүүс", "Тэд ердөө л зөв хүнтэй учраагүй хүмүүс", "Орон дотор юу хийдгээрээ бусдаас ялгаатай хүмүүс", "Тэд ДОХ тархах учир шалтгаан" гэх мэт...
Энэхүү өрөөсгөл ойлголтууд гетеросексуал хүмүүс байтугай ЛГБТ хүмүүст ч хүчтэй нөлөөллийг үзүүлж байна.
Гей залуус дотор төрөл бүрийн хүмүүс бий, хүдэр чийрэг, бахим эсхүл эсрэгээрээ туранхай, хэт гуалиг нэгэн байхад ердийн нэгэн ч бий. Уулын мод урттай богинотой байдагтай адил төрөл бүрийн хүмүүс бий. Харин эдгээр хүмүүс нэг зүйлээрээ ижил байдаг нь бэлгийн чиг баримжаа, тэд эрэгтэй хүнд сэтгэл, зүрхний хувьд татагддаг, эр хүнийг хайрлаж, эр хүнээр хайрлуулахыг хүсдэг, эр хүнтэй хамт амьдрал зохиож, нэг насныхаа амьдралыг хамтдаа туулахыг хүсдэг. Энэ бол мөн чанар. Энэ мөн чанараа бүрэн гүйцэд таньж мэдэж авч чадвал өөрөө өөртэйгөө зөрчилдөх асуудал үгүй.
Гэтэл харамсалтай нь бэлгийн зан үйлийнхээ хандлагыг бэлгийн чиг баримжаатай хольж хутгасанаар өөрсдийгөө олдмол байдлаар гей болчихсон мэт ойлгодог нэгэн байдаг. Тэгээд нэгэнт бэлгийн зан үйл маань ижил хүйсийнх учраас би гей болчихсон мэт ойлгох байдал газар авах хандлагыг төрүүлдөг. Энэ хандлага эргээд нийгэмд өрөөсгөл ойлголт өгөх түлхүүр болж байна.
Бас нэг сөрөг байдал нь бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөж болно гэсэн итгэл найдварыг өгч буй байдал, энэ байдлаараа бүх ЛГБТ хүмүүс өөрчлөгдөж болно, тэд сайн дурандаа эрсдэлтэй амьдралаар амьдарч байгаа мэтээр энэ нийгэм хүлээн авч байна гэсэн үг. Хэн бусдаар үзэн ядагдаж, ялгаварлагдан гадуурхагдахыг хүсэх билээ, хэн ч хүсэхгүй, хэзээ ч дотоод сэтгэлдээ болон гадаад амьдралдаа эрсдэл үүрэхийг хүсэхгүй, сонгохгүй.
Тиймээс миний хэлэх гэсэн санаа бол БЭЛГИЙН БАРИМЖАА, ХҮЙСИЙН БАРИМЖАА ИЛЭРХИЙЛЭЛ БОЛ ЗАН ҮЙЛ БИШ, ХЭРЭВ ЗЭЭ БЭЛГИЙН ЗАН ҮЙЛТЭЙ ХОЛИОД ЭХЛЭВЭЛ ЭНЭ ЧИНЬ ТОМ ТӨӨРӨГДӨЛ гэдгийг хэлэх гэсэн юм. ХЭЛЭХ ГЭСЭН САНАА МААНЬ ЭНЭ БАЙЛАА...
БАЯА,
2012.02.10
www.lgbtcentre.mn/mn

Friday, February 3, 2012
зорилтууд тодорхой болжээ
дэмий балай яриа яахав, ямар ч байсан ойрын үед хийх ёстой зүйлүүд ар араасаа тодорхой болж байна даа.
Subscribe to:
Comments (Atom)