Thursday, July 7, 2011

Амьдралаа гэж...

Миний блог гэж дөнгөж эхлэн бичиж байгаа болохоор заримдаа юу ч бичихгүй орхих нь элбэг байх юм. Өнөөдөр сэтгэлээ онгойтол бичмээр санагдаад байна. Өдөр бүр сэтгэл амгалан тайван байх тэр орон зайг хайж явах миний сэтгэл болох болохгүй янз бүрийн зүйлд сатаарах нь хэтэрхий юм. Би өөрөөрөө байх гэдгийг хэн нэгний эрхэд халдахгүйгээр өөрийнхээ орон зайд эрхээ хэрэгжүүлэх гэж ойлгодог, тиймээс ямар нэг байдлаар хөндлөнгийн зүгээс миний өмнөөс шийдвэр гаргах явдлыг тэвчдэггүй байсан, одоо харин байдал тийм ч сайнгүй байна, нэг мэдсэн чинь дурлал, хайрын шахаасанд орчихсон учраа мэдэхгүй гүйж явж байх юм. Тэгээд өнгөрсөн амьдралаа харсан чинь өөрийнхөө хүссэнээр, хэлсэнээр бүхнийг гүйцэлдүүлэгч болж хувираад, дөргүй бух шиг зүтгэдэг хүн болжээ, ажил төрлөө орхисон нь ч, дунд нь ажилд орсон ч хаясан, дахиад ажилд орохдоо ч би гэдэг хүн ердөө бүгдийг өөрийнхөөрөө шийдчихсэн юм байхаа. Гэтэл би гэдэг хүн хэн байсан бэ, юу хүсэж мөрөөдөж байсан бэ, яагаад хүнийг хайрласан бэ, яагаад хайрлуулсан бэ, яагаад би дандаа уурладаг байсан бэ, яагаад дандаа болох, болохгүй гэсэн тодотголтой зүйлийг хийдэг байсан юм болоо гээд асуухаар "би"-г өмөөрөх өчнөөн олон үндэслэл байгаад байх юмаа. Тиймээс би одооноос өөрт тохиолдсон бүх зүйлээ бичье, ярья гэж шийдсэн, би зүгээр байж байгаад буруутан болмооргүй байна. Хүний хийсэн үйлийн үрээс болж зовмооргүй байна. Зөвхөн өөрийнхөө үйлийн үрээр зовмоор байна. Хайртай гэдэг нэрийн дор дахиж сэтгэлийнхээ амгаланг алдмааргүй байна. Өнөөдөр төрсөн сэтгэгдэл энэ... Цаашид юу ч бичиж магадгүй

No comments: