Х.Тэмүүжин гишүүний "Үгс" гэдэг номыг болон ер нь блогийг нь унших маш дуртай л даа, өчигдөр дахин нэг уншаад өөрөө хэр зэрэг төвшинд төөрөлдөн гүйж, зэврэн гундаж, эргэн сэргэж байгаагаа эргэцүүлэн бодлоо.
Монголчууд "ажил хийвэл ам тосдоно" гэдэг үгийг хэлсэн нь зүгээр ч нэг хэлээгүй нь тодорхой, хүн ажиллах ёстой, ажил, мэргэжилдээ дуртай байх ёстой, ажилдаа ур чадвартай, мэргэших ёстой, өөрөөр хэлбэл хийж буй ажил маань миний амьдралаа авч явах нэг тулгуур байх ёстой гэж... гэтэл ажилгүй суух хугацаанд юу болов??? би гэдэг хүн оюун бодлын хувьд нилээд зэврээд яг л хуучин агуулахын шороо, тоосонд дарагдсан актлахдаа хүрсэн бараа шиг болсон байна ш дээ. Үнэндээ бол ердөө л хүсэл, мөрөөдлөө хав дарчихаад л би өвдсөн хавдсан өвчилсөн баагий байгаад байсан даа, дээр нь нилээн бардам байсандаа бүр их зэвэрсэн байв. Гэтэл хүн эрдэм мэдлэгийг олж авахдаа хэр удаан хугацаа зарцуулдаг билээ дээ, ингэж бодохоор ямар ч тохиолдолд хүн өөрийгөө зэврэхээс хамгаалах ёстой, эрдэм мэдлэгтэй боллоо гээд амарч болохгүй тухай эрэгцүүлэн бодов...
No comments:
Post a Comment