Thursday, June 23, 2011
Утгатай, утгагүй гэж хий дэмий мунхаглан бодсоор амьдралаа үрээд дуусгажээ.
Уг нь өнөөдөр ажил дээрээ суугаад хийх ёстой зүйлээ хийгээд суух ёстой байсан ч одоогоор ажил хийх аргагүй болтол сэтгэл гэгэлзэж байна гээч, гар минь салгалж, зүрх минь хүчтэй цохилж, уур минь маш их хүрч байна. Өөрийнхөө үйлийн үрийг эдлэх гээд өөрөө нэг галзуу сэтгэл, хажуудаа бас нэг галзуу сэтгэлтэй хамтран амьдарч, сайхан амьдрах итгэл өвөрлөж байсан ч хажуу дахь галзуу сэтгэлээ ихээр зовоон шаналгаж байна гэнэ. Үнэхээр надаас болоод зовоод, шаналаад, зүдрээд байгаа бол намайг хаяж болно ш дээ, орхиж болно, харахгүй, ярихгүй, харьцахгүй байж болно, гэвч миний галзуу сэтгэл тэр нэгэн галзуу сэтгэлээс үхэн хатан зуураад, салахгүй дагаж гүйгээд байна гэх юм. Гэтэл надад үнэндээ ингэтэл зовоох хүсэл өчүүхэн төдийд ч төрөхгүй байгаа нь хачирхалтай, үнэхээр зовоогоод, чаргуулцалдаад хөөцөлдөөд явья гэж бодвол харин ч бүүр аймаар явж магадгүй шүү. Өөдсийн чинээ улаан нүүрээ хэнээс нуух билээ дээ, надад айх, ичих, зовох зүйл нэгээхэн ч үгүй, би хэнд ч гэм хор учруулсангүй, хэнийг ч гүтгэж, доромжилсонгүй, би ердөө байгаагаараа л амьдарч буй жирийн нэгэн гей залуу. Гэтэл миний хайрладаг, надад хайртай гэдэг, надтай 3, 4 жил хамт байсан, хамт зовлон жаргалаа элээсэн хайртай залуу маань бүлээн байсан зүрх сэтгэлийг шанага дүүрэн хүйтэн сэтгэлээр дүүргэнэ гэдэг надад байгаа хамгийн хүнд эмгэнэл болоод байна даа. Миний үзэл бодол, хандлага, миний байгаа байдал, миний хийж буй ажил, төрөлийг минь үл хүндэтгэн өнөөдөр ажил дээр минь согтуу ирж үг хэлээр доромжилж, гэрээсээ хөөв. Маш ихээр хүлээсэн дээ, би өөрчлөгдөж байхад тэр хүн ч гэсэн өөрчлөгдөж байна гэж итгэж байсан. Амьдрал нэгээр дуусдаггүй, амьдрал үргэлжилнэ. Харин би өөрөө өөрийгөө алдаа гаргаад хайртай хүнийхээ сэтгэлийг шархлуулсан өөдгүй хүн гэж яллахаа больё гэж бодлоо. Сэтгэл нэг л хүйтэн, хөндий байхад намайг урамшуулж, урам зориг өгч, өөрөө өөртөө итгэх итгэлийг минь сэргээх эрч хүчээр дэмжиж байдаг Анараадаа, Rob-доо баярлалаа, би гэдэг хүн ингэж амьдралын хүрдэн дотор алдаж, онож, цөхрөхдөө цөхөрч, баярлахдаа баярлаж, гомдохдоо гомдож, сэргэхдээ сэргэж амьдрахдаа алдаан дээрээ суралцаад л гаргасан алдаагаа давтахгүйг хичээж явахад харин ч намайг огт ойлгодоггүй, хүндэлдэггүй, хүсдэг ч үгүй байхад би гэдэг хүн тэр хүнийг хайрлах хэрэггүй юм байна гэж боддог байсан, гэвч би яагаад сэтгэл өвддөгийг мэддэг байсан учраас үнэндээ тэвчээртэй хүлээж, өөрийгөө өөрчилж, түүнийг хайрлаж байсан нь буруу байжээ, одоо энэ бодлоо би хэрэгжүүлнэ ээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment