Tuesday, June 28, 2011
Тэвчээртэй байх гэдэг миний хувьд ахадсан зүйл бололтой...
Сая фейсвүүкдээд сууж байсан чинь үүнийг олж уншив. "Зовж шаналвал тэвчээрэй, зовлон үзвэл даваарай, жаргал ирвэл баярлаарай, жаахан зүйлд ч талархаарай, бусдыг зовбол туслаарай, буруутай гүтгэгдвэл тэмцээрэй, хууртаж мэхлэгдвэл мартаарай, худал хэлсэнийг өршөөгөөрэй, уужуу байж сураарай,ухаантай нэгэнтэй нөхөрлөөрэй, буруу бүхнээс зугтаарай, бусдаас найзыгаа хамгаалаарай, алдаж оновол босоорой, аргаа барвал дуулаарай, хайр ирвэл бүү алдаарай, хань заявал хамтдаа жаргаарай, амьдрал гэдгийг мэдрээрэй, амжилт бүхэн рүү тэмүүлээрэй!" Юуг зовлон гэх юм, юуг жаргал гэх юм, сэтгэлийн амгалан тайван байдал надад өөрт байгаа гэх юм, гэвч сэтгэл дотор шороогоор шуураад, хуй дэгдээд байх юмаа!!! Бодит байдалд сэтгэл жихүүцээд л... Өөрийн сэтгэлийн шаналалыг дагаад урсан одохгүй гэж хичээж байгаа юм сан...
Thursday, June 23, 2011
Утгатай, утгагүй гэж хий дэмий мунхаглан бодсоор амьдралаа үрээд дуусгажээ.
Уг нь өнөөдөр ажил дээрээ суугаад хийх ёстой зүйлээ хийгээд суух ёстой байсан ч одоогоор ажил хийх аргагүй болтол сэтгэл гэгэлзэж байна гээч, гар минь салгалж, зүрх минь хүчтэй цохилж, уур минь маш их хүрч байна. Өөрийнхөө үйлийн үрийг эдлэх гээд өөрөө нэг галзуу сэтгэл, хажуудаа бас нэг галзуу сэтгэлтэй хамтран амьдарч, сайхан амьдрах итгэл өвөрлөж байсан ч хажуу дахь галзуу сэтгэлээ ихээр зовоон шаналгаж байна гэнэ. Үнэхээр надаас болоод зовоод, шаналаад, зүдрээд байгаа бол намайг хаяж болно ш дээ, орхиж болно, харахгүй, ярихгүй, харьцахгүй байж болно, гэвч миний галзуу сэтгэл тэр нэгэн галзуу сэтгэлээс үхэн хатан зуураад, салахгүй дагаж гүйгээд байна гэх юм. Гэтэл надад үнэндээ ингэтэл зовоох хүсэл өчүүхэн төдийд ч төрөхгүй байгаа нь хачирхалтай, үнэхээр зовоогоод, чаргуулцалдаад хөөцөлдөөд явья гэж бодвол харин ч бүүр аймаар явж магадгүй шүү. Өөдсийн чинээ улаан нүүрээ хэнээс нуух билээ дээ, надад айх, ичих, зовох зүйл нэгээхэн ч үгүй, би хэнд ч гэм хор учруулсангүй, хэнийг ч гүтгэж, доромжилсонгүй, би ердөө байгаагаараа л амьдарч буй жирийн нэгэн гей залуу. Гэтэл миний хайрладаг, надад хайртай гэдэг, надтай 3, 4 жил хамт байсан, хамт зовлон жаргалаа элээсэн хайртай залуу маань бүлээн байсан зүрх сэтгэлийг шанага дүүрэн хүйтэн сэтгэлээр дүүргэнэ гэдэг надад байгаа хамгийн хүнд эмгэнэл болоод байна даа. Миний үзэл бодол, хандлага, миний байгаа байдал, миний хийж буй ажил, төрөлийг минь үл хүндэтгэн өнөөдөр ажил дээр минь согтуу ирж үг хэлээр доромжилж, гэрээсээ хөөв. Маш ихээр хүлээсэн дээ, би өөрчлөгдөж байхад тэр хүн ч гэсэн өөрчлөгдөж байна гэж итгэж байсан. Амьдрал нэгээр дуусдаггүй, амьдрал үргэлжилнэ. Харин би өөрөө өөрийгөө алдаа гаргаад хайртай хүнийхээ сэтгэлийг шархлуулсан өөдгүй хүн гэж яллахаа больё гэж бодлоо. Сэтгэл нэг л хүйтэн, хөндий байхад намайг урамшуулж, урам зориг өгч, өөрөө өөртөө итгэх итгэлийг минь сэргээх эрч хүчээр дэмжиж байдаг Анараадаа, Rob-доо баярлалаа, би гэдэг хүн ингэж амьдралын хүрдэн дотор алдаж, онож, цөхрөхдөө цөхөрч, баярлахдаа баярлаж, гомдохдоо гомдож, сэргэхдээ сэргэж амьдрахдаа алдаан дээрээ суралцаад л гаргасан алдаагаа давтахгүйг хичээж явахад харин ч намайг огт ойлгодоггүй, хүндэлдэггүй, хүсдэг ч үгүй байхад би гэдэг хүн тэр хүнийг хайрлах хэрэггүй юм байна гэж боддог байсан, гэвч би яагаад сэтгэл өвддөгийг мэддэг байсан учраас үнэндээ тэвчээртэй хүлээж, өөрийгөө өөрчилж, түүнийг хайрлаж байсан нь буруу байжээ, одоо энэ бодлоо би хэрэгжүүлнэ ээ.
Thursday, June 9, 2011
Төрийн үүрэг ба ЛГБТ хүмүүс
САЙН БАЙЦГААНА УУ? ЛГБТ АХАН ДҮҮСЭЭ!
2011 оны 6 дугаар сар 9 Улаанбаатар хот
Блог хөтлөх ажил нь ЛГБТ Төвийнхний хувьд хувь хүн, гэр бүл, нийгэмд нөлөөлөх нөлөөллийн ажлын нэг хэсэг тул та бүхэндээ блогоороо дамжуулан ЛГБТ хүний эрхтэй холбоотой үйл явдлууд, хууль эрх зүйн асуудлуудаар санал бодлоо солилцож байхын тулд ЛГБТ эрхийн мэдээллийг хүргэж байх болно оо.
Саяхан төвийн цахим хуудсанаа “Жогжакартын зарчимууд”-ыг зарчим тус бүрээр нь тайлбарлан таниулах ажлыг эхлүүлж анхны подкастыг тавьсан билээ. Тавигдсан подкасттай холбоотойгоор санал, хүсэлт байвал info@lgbtcentre.mn хаягаар холбогдож болно.
Энэ удаа хүний эрхийг хангах төрийн үүрэг ЛГБТ хүний эрхийн асуудалтай хэрхэн уялдаа холбоотой талаар бодож явдаг сэтгэгдлээ хуваалцья гэж бодлоо.
Тэгэхээр төрийн үүргийн тухай ярихаас өмнө төр гэдэг ойлголтыг жаахан тодруулах хэрэгтэй байх, төр нь аливаа улсад оршин буй улс төрийн засаглалын байгууллага бөгөөд бодлого, засаглал, улс төр гэсэн 3 ухагдахууны нэгдэл, цогц бүрдэл гэж ойлгож болох юм. Тэгэхээр төрийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны шинж, зориулалтыг гадаад, дотоод чиг үүрэг илэрхийлдэг.
Гадаад чиг үүрэг нь гадаад улс орнуудтай харилцах, олон улсын тавцанд явуулж буй үйл ажиллагаагаар илрэн гардаг, харин дотоод чиг үүрэг нь гадаад бодлогыг тодорхойлж байгаа төрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл бөгөөд энэ нь хамгаалах, зохицуулах чиг үүрэг гэж хуваагддаг. Мөн чанарын хувьд хамгаалах чиг үүрэг нь хууль сахиулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, байгаль, хүрээлэн байгаа орчныг хамгаалах буюу хуулиар тогтоож, зохицуулж байгаа нийгмийн бүх харилцааг хамгаалахад чиглэгддэг1.
ЭНЭХҮҮ ХАМГААЛАХ ЧИГ ҮҮРЭГ ЛГБТ ХҮМҮҮСИЙН ЭРХТЭЙ ХЭРХЭН ХАМААРАЛТАЙ БАЙХ ВЭ?
Вена хотод 171 улс орон, олон улсын төрийн бус 800 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсон Дэлхийн хүний эрхийн бага хурал 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2 долоо хоног хуралдаж, төлөөлөгчдийн санал нэгтэй батласан “Үйл ажиллагааны хөтөлбөр буюу Венийн тунхаглал”-д хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төр, засгийн байгууллагуудын анхдагч үүрэг болохыг заасан байдаг. Тиймээс Монгол Улсын засгийн газар НҮБ-тай 1998 онд хүний эрхийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хүний эрхийг хамгаалах Үндэсний механизмын чадавхийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах Үндэсний байгууллага байгуулах зэргээр хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байдаг нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн байдаг. Жишээ нь Хүний эрхийн Үндэсний комисс байгуулагдсан гэх мэт.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлээр ТӨРӨӨС ИРГЭНИЙХЭЭ ӨМНӨ ХҮЛЭЭХ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБОГДСОН 3 ҮНДСЭН ҮҮРЭГ-ийг хариуцуулж өгсөн байдаг.
Энэ нь:
1/ Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,
2/ Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх
3/ Хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үндсэн чиг үүрэг юм2.
Эдгээр үндсэн үүргийн 2, 3 дахь 1 дүгээрт тодорхойлсон баталгааг бүрдүүлээгүйгээс, эсхүл санаатайгаар гажуудуулсанаас үүссэн сөрөг үр дагаврыг төрөөс таслан зогсоох, засаж залруулахтай холбогдсон үйл ажиллагаа гэж тодорхойлдог.
Эндээс ЛГБТ хүмүүсийн эсрэг гардаг ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн асуудлыг сэргээх нь төрийн үүрэг болох нь тодорхой харагдаж байна. Харин ЛГБТ хүмүүсийн эрхийн хамгаалалт энэхүү хүний эрхийг хангах, хамгаалах механизмын гадна байгааг бид санах ёстой, нийгмийн хандлага үнэн зөв мэдээлэлгүй байгаагийн улмаас нийгмийн бүхий л институциудын хүрээнд ялгаварлан гадуурхалт бодитоор оршсоор байгаа гэдгийг ЛГБТ хүн болгон мэдэж байгаа байх.
Өнгөрсөн 2010 он, 2011 оны эхээр ЛГБТ хүний эрхийг хангах, хамгаалах талаар НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тогтмол хэлэлцүүлэг, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хороо, Иргэний ба улс төрийн эрхийн конвенцийн хорооноос гаргасан зөвлөмжүүдийг Монгол Улсын Засгийн газар олон улсын өмнө хэрэгжүүлэх амлалтыг авсан ба одоогийн байдлаар хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 18-нд 159 дүгээр тогтоолоор ерөнхий төлөвлөгөө батлаж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлсэн байна. Дээр нь бидэнд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрэглэх “Жогжакартын зарчимууд” байна.
Мэдээж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хийх ёстой ажил үүрэг боловч энэхүү ажилд ЛГБТ хүмүүсийн оролцоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэх болно. Яагаад гэвэл ЛГБТ хүмүүсийн дуу хоолой энэ үйл явцад дутагдвал ЛГБТ хүний эрхийг бүрэн дүүрэн багтаасан ээлтэй эрх зүйн орчин бүрдэх асуудал бүрхэг болно, тиймээс бид өөрсдөө эвлэлдэн нэгдэж, эрхийнхээ төлөө төрд дуу хоолойгоо хүргэх ёстой, асуудлаа бүрэн дүүрэн ярих ёстой, ямар нэг байдлаар дутуу дулимаг хууль тогтоомж гаргах ёсгүй гэдэгтээ ЛГБТ хүмүүс та бүхэн санал нэгдэнэ биз ээ. Та бүхэн энэхүү материалыг уншаад өөрсдийнхөө санал, бодлоо хуваалцана гэдэгт гүнээ итгэж, найдаж байна.
Харин дараагийн сэдэвээ тодорхойлохдоо та бүгдийн саналыг харгалзан бичих болно оо.
ХҮНДЭТГЭСЭН,
А.БАЛДАНГОМБО
ЛГБТ ТӨВИЙН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕР

Subscribe to:
Comments (Atom)