Thursday, May 5, 2011

Шинэ эхлэл...

Өнөөдөр шинэ өдөр, шинэ эхлэл, шинэ эхлэлээс авсан эрч хүч, урам зоригоор дүүрэн өдөр байна. ЛГБТ төвд ажилд орсон эхний өдөр, өөр шигээ мянга мянган ЛГБТ залууст хандан хэлэхэд өөрсдийнхөө эрх, эрх чөлөөний төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цаг нь ирсэн гэж хэлэх гэсэн юм. Би гэдэг хүн өөрөөсөө урвалгүй өөртөө үнэнч үлдсэнээрээ, ГЕЙ гэдгээ бусдаас нуухгүй, хаацайлахгүй, өөрийнхөө эрхийн төлөө дуугарсанаар л сая би өөртөө сайн зүйл хийлээ гэж хэлж чадах эрхтэй болох юм байна. Үнэн зүйл үнэнээрээ л үлддэг гэдэгт маргах хүн гарахгүй байхаа гэж бодож байна. Ойрын үед би үзэл бодлоо хуваалцахаар шинэ шинэ сэдвүүд тавих болно оо...

No comments: