Миний харах өнцөг бусдаас ондоо л доо, надад таалагдахгүй байгаа зүйл өөр хүнд үнэхээр их таалагдаж болно. Надад таалагддаг зүйл бусдад таалагдахгүй байж болно. Надад таалагдахгүй байна гээд өөрийнхөө хүсэлд нийцүүлэх гэж оролдох явдал энэ нийгэмд хүчтэй оршиж ирсэн нь хувь хүн /индивидуал/ өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж чадахгүйд хүргээд байх шиг.
Гудамжаар зөрөөд өнгөрөх нэгэн энэ одоо эр юм байж юун салбагнасан юм өмсчихсөн юм гэж миний өмссөн хувцасанд ундууцаж байх юм. Миний өмссөн хувцасанд ундууцах хэрэг одоо байна уу даа, өөрийнхөө өмссөн хувцасанд өөрөө сэтгэл хангалуун байх талаар л анхаарал тавимаар юм.
No comments:
Post a Comment