Sunday, December 25, 2011

Unuudur zul sariin bayariin mend hurgeh udur!

Gebch bi end setgelee chileegeed l suuj baih, gadaa garaad buh hund chin setgeleesee bayar hurgej tebreh sen, hairtai huneesee hol baih berhsheel namaig butsaj ochood teberch ab gej zubluh shig... Umnu ni bi tuunees hol baih tuhai boddoggui bailaa. harin ter nadaas holdon zugataj uuriinhuu durtai zuiliig hiideg bailaa. Hamt baih tusam tuund teertei sanagddag bolsoniig bi mederdeg bolood udaj baina daa, yu bolokhiig odoo bi uuruusuu zugeer asuugaad suuh bish, yamar neg uildel hiih tsag ni boljee.

Tuesday, December 13, 2011

Миний харах өнцөг...

Миний харах өнцөг бусдаас ондоо л доо, надад таалагдахгүй байгаа зүйл өөр хүнд үнэхээр их таалагдаж болно. Надад таалагддаг зүйл бусдад таалагдахгүй байж болно. Надад таалагдахгүй байна гээд өөрийнхөө хүсэлд нийцүүлэх гэж оролдох явдал  энэ нийгэмд хүчтэй оршиж ирсэн нь хувь хүн /индивидуал/ өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж чадахгүйд хүргээд байх шиг.
Гудамжаар зөрөөд өнгөрөх нэгэн энэ одоо эр юм байж юун салбагнасан юм өмсчихсөн юм гэж миний өмссөн хувцасанд ундууцаж байх юм. Миний өмссөн хувцасанд ундууцах хэрэг одоо байна уу даа, өөрийнхөө өмссөн хувцасанд өөрөө сэтгэл хангалуун байх талаар л анхаарал тавимаар юм.

Monday, December 12, 2011

Хүний эрхийн өдөрт зориулсан илтгэл гайхалтай байлаа.

Ойрын үед үнэндээ блогоороо оролдох боломж байсангүй, гэхдээ өнөөдрөөс эхлэн эрчимтэй бичиж эхлэхгүй бол сайнгүй санагдаад, ойрд их гайхалтай үйл явдлууд зэрэг зэрэг тохиогоод би гэдэг хүн жаахан сандруу л байлаа. Үйл явдлууд өрнөөд ирэхээр эрэмбэлэхэд үнэндээ бэрх болсон шүү, гэхдээ чадахаараа л бүгдэд нь оролцсондоо баяртай байна.
За тэгэхээр ойрд хуваалцах сонин содон зүйл гэвэл НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн Кристер Тэлин Монгол улсад айлчилсан явдал байлаа. "Нэгдсэн үндэстний байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, мэдээлэл солилцоод цаашид хэрхэн ажиллах талаар нэлээд их зүйлийг сонссон билээ.
Хуульзүй, дотоод хэргийн яам зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө боловсруулсан боловч ЛГБТ хүмүүсийг эрх нь зөрчигдсөн хүмүүсийн эрхийн сэргээх, хамгаалах эрх зүйн механизмыг хүртээмжтэй болгох гэсэн 7,8 дугаар зөвлөмжид хамааруулан оруулсан байна лээ. Эндээс харахад бэлгийн цөөнхийн асуудлыг аль болох хавсарга болгох байдлаар авч үзэх байр суурьтай байгаа нь ажиглагдаад байгаа юм. Энэ нь нийгмийн бүх институциудад бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаарх ойлголт хомс эсхүл хагас дутуу ойлголттой байгааг харуулаад байгаа хэрэг гэж дүгнэлтэд хүргээд байна.
Бэлгийн чиг баримжааг Жогжакартын зарчимд тодорхойлохдоо  "эсрэг, ижил эсхүл нэгээс илүү хүйсийн хүмүүст сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод дотно харилцаа үүсгэх хүн бүрт байдаг гүн гүнзгий мөн чанар юм." хэмээсэн байдаг.
Хүн бүрт байдаг, хүнээс өөрөөс нь салгаж үл болох зүйлийг "олдмол" зүйл гэж хэлэх нь ЛГБТ хүний эрхийг ялгаварлаж буй хэрэг, нөгөө талаас олонх болсон гетеросексуал хүмүүс өөрсдийнхөө бэлгийн чиг баримжааг "олдмол" гэж томьёолоод байгаа хэрэг л дээ. Тиймээс ЛГБТ хүн болчих бий гэж айж, эмээж явдаг болчихсон юм байна.
Стрэйт хүмүүсийг уруу татаад ЛГБТ хүн болгоно гэдэг юу л бол, харганы ноос түүгээд түүгээрээ эсгий гутал хийж өмсөхтэй адил зүйл болох байхдаа. 
Харин яагаад гэдэг асуултыг ном, журмын дагуу тавиад ЛГБТ хүмүүстэй өөрсөдтэй нь ярилцаад үзвэл асуудал арай өөрөөр харагдаж эхлэнэ ээ.
Саяхан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс ЛГБТ хүний эрх бол хүний эрх юм гээд түүнийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, ижил хүйсийн бэлгийн харилцааг гэмт хэрэг хэмээн зүйлчлэхгүй байх талаар олон улсад уриалсан билээ. Энэ нь бид өөрөө өөрсдөө дуугарч байх цаг үе ирчихээд байгааг харуулаад байгаа хэрэг. Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлээч ээ гэж шаардах л үлдлээ дээ, харин тэр эрхээ баталгаажуулахыг хүссэн ЛГБТ хүмүүс маань хаа явна даа

Friday, December 9, 2011

http://www.lgbtcentre.mn/mn/radioshow/396----39-q------q.html
Бурханы авралаар тасалдсан нэвтрүүлгүүдээ хүргэж эхлэсэндээ баяртай байна аа гэж...