Monday, August 22, 2011
Оролцоо....
Өмнө нь төрийн үүргийн талаар бичсэн билээ. Тиймээс энэ сэдэвээ ер нь үргэлжлүүлье гэж бодлоо. “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн Үндсэн хуулинд заасан байдаг. Энэ үүргээ биелүүлж байна уу гээд ерөнхийд нь харвал биелүүлж байна аа байна. Хүн бүр эрх зүйн этгээд учраас нийгмийн харилцаанд орохдоо тэгш эрхтэй оролцож байна. Хүн бүр сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлж, гэр орон, гэр бүлээ авч явж байна.
Харин нийгмийн энэ олон харилцааны дунд хэсэг бүлэг хүмүүс ялгаварлан гадуурхалтад байнга өртөж байдаг. Энэ бол бэлгийн цөөнх буюу ЛГБТ хүмүүс юм. ЛГБТ хүн гэдэг нь мэдэгдвэл олонхийн зүгээс ялгаварлагдах магадлал маш өндөр учраас өөрийнхөө бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг бусдад нээлттэй хэлэх боломж хомс, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн ч өөрийнхөө хүссэн амьдралын хэв маягаар амьдрах нь эрсдэл дагуулсаар л...
Энэ байдлыг аваад үзвэл хүн бусдад ямар нэг байдлаар гэм хор учруулахгүй, бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй, өөрийгөө тодорхойлоод, өөртөө хариуцлага хүлээгээд явж байхад бусдын зүгээс ялгавартай хандах нь зөв зүйл биш. Магадгүй ингэж хэлэхтэй зэрэгцэн хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх л байх, гэвч үзэл бодлоо илэрхийлэхдээ нэр төрд халдах эсхүл хүчирхийллийн замаар битгий илэрхийлдэг байгаасай гэж хүсэх юм.
Миний хүсэл мөрөөдөл бол би бэлгийн чиг баримжаанаасаа болж гэр бүл, нийгмийн бүх салбарт ялгаварлан гадуурхагдах байдлаас ангид байхыг хүсэх эрмэлзэл юм. Мөн эрх минь зөрчигдлөө гэхэд эрхийг баталгаатай сэргээх эрх зүйн хамгаалалтыг хүсэж байна. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр гээд бүх салбарт аливаа төрлийн ялгаварлан гадуурхалтгүй орчныг бүрдүүлэх сэн. Төрийн зүгээс хийх ёстой алхамууд нь улмаар аажим аажмаар тодорхой болж ирсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалт юм. Харин эрх чөлөөнийхээ төлөө алхам хийхгүй байх нь тийм ч таатай зүйл биш шиг санагддаг. Бидэнд яагаад олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө ЛГБТ хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар Монгол Улсын Засгийн газар амлалт үүрэг авчихсан юм вэ гэж асуух боломж бүрдчихсэн байгаа гэдгийг дахин хэлмээр санагдаад байх юм.
Бүр тодорхой дурьдвал : ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай болох талаар амлалт авсан байгаа, үзэн ядах гэмт үйлдлийг эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцох талаар амлалт авсан нь бий. Одоо бол хэрэгжүүлэх л зам бий, мэдээж дараагийн ээлжит тогтмол түгээмэл хэлэлцүүлгээр хэрэгжүүлээгүй гээд Монгол Улсын Засгийн газар зогсохгүй нь тодорхой. Ямар нэг алхам хийх нь тодорхой боловч үндсэндээ ЛГБТ хүмүүсийн санал, санаачлага, идэвхи оролцоо одоо л хэрэгтэй болж байна даа. Харин идэвхи, оролцооны хэлбэр ямар байвал зүгээр вэ гэж ЛГБТ хүмүүс та бүхнээс асуумаар байна даа.
Санал, бодлоо baldangombo@lgbtcentre.mn явуулж болно. Хүмүүс оролцоо гэхээр олон нийтийн өмнө гэнэт ил гараад гүйхийг хэлдэг гэж ойлгодог юм шиг байна лээ. Тийм биш шүү, яахав кам аут хийх зориг зүрхтэй хүн байвал бүр л сайн биз, гэвч энэ бол хэлэхэд амархан ч хийхэд хэцүү зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Харин оролцоо гэдэг зүйл бол маш жижиг зүйлээс эхлэнэ. Хэрэв ил гармааргүй байгаа бол интэрнэтээр харилцаад байнгын санал бодлоо илэрхийлж болно шүү дээ, энэ чинь л эхний алхам болно гэдэгт итгэлтэй байна.
Tuesday, August 2, 2011
Өнөөдөр төрсөн сэтгэгдэл нэг иймэрхүү байв...
Хүн хүссэн зүйлээ хийхийн тулд яах ёстой вэ хэмээх асуулт бодогдоод... Тэгээд надад ямар хүсэл мөрөөдөл байна вэ? Юунаас эхлэж хийж болох вэ? Ямар боломж надад байна вэ? Өнөөдөр Монгол Улс иргэний ардчилсан хүмүүнлэг нийгмийг цогцлооно гээд Үндсэн хуулиндаа тунхагласан. Тиймээс энэ замаар замнаж байгаа, харин иргэдэд хэрэгцээтэй боловсролын тогтолцоо үнэндээ хүрч очихгүй байна. Төр түүнийг шүтэн бишрэгчдийн үзэл санаа улам ч хүчтэй болчихсон юм шиг санагдаад бачимдав.
Гэтэл Милтон Фриидманы хэлсэн үг санаанд орлоо. Тэр нь юу байсан бэ гэвэл “Талхчин хүн сайхан сэтгэлтэйдээ талх барьдаг гэж үү?” гэсэн нь санаанд орж ирлээ. Хэн ч талхчин хүнд талх барь гэж хэлдэггүй, харин тэр талхны хэрэгцээ байгааг л анзаарсан учраас талх барьдаг хэрэг, талх барьсанаараа тэр хэнээс ч хараат бусаар өөрийн амьдралаа баян чинээлэг, дутаж гачигдах юмгүй сайхан амьдарна гэдгийг ойлгосон хэрэг.
Харин үүнд нь төр оролцоод эхлэвэл юу болдог билээ гэдэг нь тодорхой, өнөөгийн нийгэм үүнийг батлан харуулаад байх шиг. Сар бүрийн 15 болоход 21 мянган төгрөг авах гэж бөөгнөрсөн хүмүүс урт цуваа үүсгээд л, энэ бол тэр хүмүүсийн буруу биш харин бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж буй төрийн бодлогын буруу гэж хэлэх гэсэн юм.
Ажил хайсан залуус олон байна уу гэхээр олон л байгаа, дээд сургуулиа төгсөөд ажилд орох гэхээр гологдоно, гэртээ зүгээр суугаад байх гэхээр гэртээ адлагдана. Тэгээд яах вэ? Гэдэг асуултад хариу олох гэхээр хүчин мөхөсдөнө, нэгэнт дээд сургууль төгссөн учраас мэргэжлээрээ ажиллах гэдэг ч дөнгөж төгссөн хүнийг бодсоноос нь багаар цалинжуулж авах гэхээр цалин бага гэж голоод л, гэтэл нөгөө талаас эзэд, ажил олгогчид болж өгвөл бага цалин өгч их ажил хийлгүүлчих гээд л байгаа нь харагддаг. Гэхдээ үнэхээр ажилдаа чин сэтгэлтэй, хариуцлага хүнийг бас багагүй урамшуулдаг нь харагдаад л...
Өнөөгийн төрийн бодлого ер нь хаашаа чиглээд байна аа? Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүд хаана нь үйл ажиллагаа явуулаад байгаа нь тодорхойгүй дээр нь хүний ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулж зөв бодлогоор чиглүүлэхгүй бол хүмүүс зөвхөн идэхийн төлөө төрсөн юм шиг олсон жаахан мөнгөө хоол хүнсэндээ зарцуулаад л амьдраад байх уу?

Subscribe to:
Comments (Atom)