Үндэслэлтэй, ул суурьтай асуулт тавихаар олон үгтэй, хэрүүлч, лалрын
"""" царайлсан гэж ад үзэх хахир хүйтэн хүмүүс. Ийм хүмүүс миний эрхийг
хамгаалах ёстой тогтолцооны дунд оршин байна гэхээр харамсмаар,
халагламаар.
Юуны чинь "хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм
цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно" гэсэн Үндсэн хуультай
улс вэ?
Би "Монгол улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль"-ийг
нэг бүрчлэн үг, үсэг гээлгүй уншиж байна, бодвол энэ хууль цагдаагийн
албан хаагч бүрт хамааралтай байх, дараагийн удаа "Цагдаагийн албан
хаагчийн ёс зүйн дүрэм" гээчийг анхааралтай гээч нь уншина. Цаашлаад энэ чиглэлээр нилээд зүйлийг уншиж, судлах хэрэгтэй юм байна. Яагаад албаны үүргээ гүйцэтгэж байж хувийн үзэмжээр асуудлыг шийдвэрлэх гэж оролдоно вэ? Хэрэв үнэхээр би хууль зөрчсөн бол тэр хуульд заасан үндэслэл, журмынхаа дагуу хариуцлага хүлээнэ ээ хүлээнэ, харин хуулийн нэрийг барьчихаад хувийн үзэмжээр асуудлыг шийдвэрлэх гэж оролдвол энэ чинь жинхэнэ асуудал... Хэнд ч бай хууль ямар ч ялгаварлалгүй үйлчлэх ёстой.
Tuesday, May 22, 2012
Monday, May 21, 2012
ЛГБТ хүмүүст өдөр бүр IDAHO...
Ойрын үед блогтоо апдэйт хийлгүй зөндөө удчихжээ, бодвол миний залхуугийнх эсхүл цаг заваа зохицуулж чаддаггүйтэй холбоотой байх, саяхан би гэдэг хүн бэлгийн чиг баримжаанд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтын хохирогч болчихлоо, хэзээ нэг өдөр ийм зүйл болох байсан уу гэвэл болох л байсан байх, гэвч хэн нэг хөндлөнгийн этгээдийн зүгээс ирэх болов уу гэсэн чинь найз залуугийн маань төрсөн ах намайг үзэн ядаж, хорссондоо шууд мөргөөд хамрыг маань далийлгачих юм. Мэдээж би өөрөө түүнд гэм хор учруулж байсан уу гэвэл хэзээ ч үгүй, түүн лүү нэг удаа ч муухай харж байсангүй, миний төрсөн ах, эгч нарын зүгээс намайг ад шоо үзэж байсан удаагүй болохоор би түүнийг өөрсдийн төрсөн ах, эгч нартай л адилхан бодож явсан хэрэг, гэтэл хэрэг дээрээ намайг үзэн ядсандаа бараг л багтарч явсан бололтой. Найз залууг маань 2 жилийн өмнө ажлаа тараад харих гээд явж байхад мөн гудамжинд таарчихаад хамрыг нь цохиж байсан нөхөр л дөө. За тэр шөнө би гэртээ ороод хамраа мөргүүлсэндээ уурсан, хамаг уураа найз залуудаа гаргалаа, гэтэл найз залуугийн маань ээж цагдаа дууджээ, дуудлагын 2 цагдаа орж ирлээ, намайг хараад "чи одоо энэ айлаас яв, гэртээ харь, гэмтлийн эмнэлэг дээр очоод хамраа янзлуул гэлээ", би чадахгүй ээ, машин унаа олдохгүй байна, тэгээд ч би одоо хэвийн байна гэлээ, харин миний хамрыг цохисон хүнд гомдолтой байна гэж хэлтэл, 2 цагдаа тоосон шинжгүй ээ, "битгий хэгжүүн зан гаргаад байгаарай, чиний хэн байх чинь хамаагүй шүү гэж байна, тэгээд "энэ найзыгаа одоо унтуулаад, аваад үлдэж чадна биз дээ" найз залуу руу маань омогдож байна, найз залуу маань "за" гэж хэлээд л миний хамрыг цохисон хүний асуудлыг яах вэ гээд л үлдлээ. Би ч яахав нэг их гомдоллосон, хохирсон хүн дуугай үлдээд л, бужигнасан олон асуудлын дунд нойр маань хүрэхгүй, өөртөө гутрах сэтгэл төрөөд л, хүнтэй адилхан хүн байж яагаад бусдын гарын шүүс болох ёстой юм бээ гэж бодсон шиг суугаад л, бодоод л, бодох тусам хор шар хүрэх шиг, уур хүрэх шиг байж байтал гаднаас нөгөө хамар мөргөсөн гар юу ч болоогүй юм шиг ороод ирлээ, түүнийг харсан найз залуу маань зүгээр байсангүй, уурсаад л, цагдаа дуудаад өг гэлээ, ээж нь цагдаа дуудаад л, тэгсэн нөгөө 2 цагдаа дахиад хүрээд ирлээ, харамсалтай нь нөгөө согтуу нөхрийг авч явсангүй, харин над руу дайрч эхэллээ, "чи ер нь яадаг хүн болохоороо ингээд айлын амгалан тайван байдал алдагдуулдаг хүн бэ, чи новш минь эндээс зайлаад яваад өгвөл яасан юм, болохгүй бол чамайг аваад явна шүү, чи одоо эндээс зайл" гэлээ. Хамгийн харамсалтай нь найз залуугийн маань ээж энэ залууг авч яв, энэ залуугаас өөрөөс нь бүх зүйл болсон, энэ залуу өөрөө буруутай гэж хэлсэн нь тодорхой байсан, би гэдэг хүн яасан гэж дуугай байх билээ, найз залуу маань ч намайг өмөөрч "энэ хүн гэмгүй хүн, харин ч хохирчихоод байна" гэж хэлэхийг ч тоолгүй намайг гэрээс чирч гулдраад аваад гарлаа, гараад залуу цагдаа нь "чиний хуульч байх чинь хэнд хамаагүй шүү, муу лалрын гомо царайлсан п**** минь гээд боолоо, чирлээ, би ч " би буруутай юм бол явья, явья, надад айгаад ичээд, зовоод байх зүйлгүй" гээд хэлтэл чи яасан ичиж зовдоггүй лалар вэ гээд л намайг чинь өшиглөөд, боогоод машин руугаа авч явлаа, би ч дагаад машинд сууя гэж бодлоо, надад бол яасан ч яахав дээ гэсэн бодол байсан болохоор тоосонгүй, хашааны гадаа гараад "чи ер нь яагаад энэ айлаас явахгүй, байгаад байгаа юм, зайлаач" гэлээ. Би гей, би найз залуугийндаа байна, бид одоо 5 жил хамт амьдарч буй улсууд" гэж хэлтэл намайг машиндаа суулгаад өшиглөөд, 2 удаа алгадаад явлаа, явлаа, гэсэнээ гэнэт ухаарсан бололтой, хэрцгий, түрэмгий зан ааш нь зөөлрөөд асууж байна аа, чи хаана ажилдаг юм, юу хийдэг юм гээд л, би хаана ажилдагаа, юу хийдгээ хэлээд тайлбарлачихлаа, гэтэл юу гэсэн гээч "Та 2 хоёр ер нь тусдаа гараад амьдраач, ингэж хүний нүдэнд ад үзэгдэж амьдарч байхаар ар гэрийнхнээс нь хол очиж амьдарвал зүгээр юм бишүү" гээд л, тэгсэнээ ажлынхаа хүнд хэцүү нөхцөл байдлын талаар дурьдаад "бид бол их хүнд хэцүү нөхцөл байдалд ажилладаг хүмүүс, согтуу, танхай, хулгайч, зэлгийч хүмүүстэй ажилладаг болохоор ойлгоно биз дээ" ч гэх шиг, угтаа би өөрийгөө хулгайч, зэлгийч, танхайрсан, согтуурсан байдалтай харагдаагүй байх гэдэгт итгэлтэй байна. Нөхцөл байдал нэг иймэрхүү байдлаар төгссөн, "тэр 2 цагдаа "одоо хариад унтаж амраад, өглөө эрт явж эмнэлэг үзүүл"гэснээр би машинаас буугаал гэртээ харьсан даа.
Хэ хэ хэ олон зүйл бодогдож байна, миний сэтгэл дотор хамгийн зэвүүн инээмсэглэл тодорсон нь учир шалтгааныг нь олоогүй байж учиргүй зандарч, түрэмгийлж буй байдал, миний эрхэнд халдчихаад хэнэг ч үгүй яваад өгч буй байдал...
Өнөөдөр өглөө би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс орлоо, хамраа мөргүүлсэн учраас гомдолтой гэдгээ бичээд өглөө, учир мэдэх хүн миний өргөдлийг уншиж үзээд их л бодлогоширч байна лээ, гэхдээ л 2 цагдаа шиг зүйл ярьсан хэвээрээ, "та 2 тусдаа байр, сав түрээслээд тусдаа гарвал яасан юм, энэ их эмзэг асуудал байна, та 2-ын асуудал мэт боловч гэр бүлийн нэг гишүүн та 2-ыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг бол их хэцүү асуудал" гэсэн, гэхдээ харин хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шалгаад, хариуцлага тооцохдоо л тооцно гэсэн нь ямар ч байсан их таатай сонсогдсон.
Одоогийн байдлаар бол ЛГБТ хүмүүсийг ойлгох хандлага цагдаагийн байгууллагын дунд тушаалын албан хаагчдын дунд харьцангуй сайжирч байгаа юм болов уу гэсэн гэгээлэг сэтгэгдэл төрсөн ч өнөө 2 дуудлагын цагдааг бодохоор "хийх ажил" их л байгаа юм байна даа гэж бодсон. Дээр нь найз залуугийнхаа ээжийг ойлгодог болоод надад сайн ханддаг юм байна гэж бодсон чинь үгүй байна лээ, хамаг л бурууг над руу чихэж, өөрийнхөө хүүг буюу миний хамрыг чихсэн нөхрийг өмөөрсөн хэвээрээ л байсанд нь жаахан гомдов хэ хэ хэ гэхдээ надад хүнийг ойлгох хүнлэг сэтгэл бий, эх хүний үрээ голоо тасартал харамлах эхийн сэтгэлийг юутай ч харьцуулж боломгүй санагддаг тул би тэр эх хүнд гомдохгүй гэж бодсон, харин ч найз залуу бид 2-ын асуудлыг дахин сонсмооргүй болтол нь тайлбарлаж өгөхөөр шийдсэн, би бууж өгөхгүй ээ, хэзээ нэг өдөр бид 2-ыг ойлгож л таараа, хичнээн ад үзсэн ч бидэн 2-ын хайр энэ бүх бэрхшээлийн цаана гарч, сайн сайхан амьдрахдаа л амьдарна даа, амьдарна даа.

Subscribe to:
Comments (Atom)