Tuesday, March 13, 2012

Цөөн хэдэн үг...

Ойрын үед огт хийж үзээгүй ажлаа хийж үзэж байна, гэвч ажлын шаардлага гараад л, өөрийн чадлаа дайчлан бүрэн хэмжээгээр эмхлэн цэгцлэнэ ээ гэж. Мөн шинэ зүйл сурч байгаа нь олзуурхууштай. Өөрийгөө голохгүйгээр би чадна гэж шийдвэр гаргаад хийгээд үзвэл хүнд чадахгүй зүйл гэж үгүй бололтой, гагцхүү би сураагүй учраас, би мэдэхгүй учраас, би заалгаагүй учраас гэх мэт түмэн шалтаг тоочиж үргэлж өөрийгөө тушдаг зуршилтай байж, энэ зан үйлийн хандлагаа өөрчлөхөд бас оройтдоггүй нь үнэн байна.