Тэгээд ямар нэг зүйл бичих хэрэгтэй болов уу гэж бодлоо. Энэ бол ЛГБТ хүмүүс бидний амьдралтай чухам ямар учир холбогдолтой болохыг тайлбарлах гэж оролдоод үзэхээр шийдсэн юм. Ингээд эх сурвалжуудын тухай эрэлд гараад л байлаа, ямар өнцгөөс харж болох юм бол гэж бодоод. Өчигдөр ФБ дээр байдаг ЛИБЕРТАРИАНИЗМ бүлгээс зохион байгуулсан уулзалт дээр очиж хүмүүсийн санал, бодлыг сонсож суулаа. Тэнд үзэл бодол төлөвшсөн олон сайхан залуус цуглаж энэ нийгэмд болж буй зүйлс, болохгүй байгаа зүйлсийн талаар ярилцаж, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахаар хэлэлцэж тохирцгоосон. Миний хувьд би судлаач хүн биш боловч надад судлах зүйл их байдаг, заримдаа мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал мэдчих юм сан, хийгээд сурчих юм сан гэж хичээж явдаг ердийн л нэг залуу. Тиймдээ ч энэ уулзалтанд очиж олон сайхан залуустай танилцсандаа баяртай байна.
Ингээд асуудалдаа орьё.
Би энэ Дэлхий дээр төрсөн, төрөөд эхийнхээ ангир уургийг хөхөж байхдаа би юу ч мэдэхгүй байсан, ямар улсын иргэн болсоноо, баян айлд төрөв уу, ядуу айлд төрөв үү, эцэг эх маань ямар хүмүүс вэ, яагаад ч мэдэх боломжгүй байсан. Надад ямар ч сонголт байгаагүй. Ямар ч байсан би төрсөн, өсөж хүмүүжсэн, ухаан орсон цагаасаа эхлэн би айлын бага хүүхэд гэдгээ мэддэг болсон, бүх хүний хайр, энхрийлэл над дээр төвлөрдөг болсон гээд л. Хүссэн бүх зүйлээ нэг орилоход авч чаддаг тийм жаал байлаа.
5 настай байхад ээж маань надад нэг сүрхий жавтий хүртээсэн юм. Тэр нэг намрын сэрүү орсон өдөр ах эгч нар хичээл сургуульдаа явчихсан, ээжтэйгээ 2лаа үлдээд л ээж маань гэрийн дулаалга оёод гадаа суусан, би ойролцоо нь тоглоод л гэнэт мотоциклийн дуу гарч, тэр үед би “Ааваа” гээд араас нь уйлаад гүйлээ. Ээж маань ч миний хүү битгий гээд араас минь ухасхийн гүйж тэвэрч аваад намайг тайвшируулахыг хичээлээ. Тэгээд гэрт оруулаад чихэр авч өглөө, тоглоом өглөө байдаггүй ээ, би гэдэг жаал хорвоо ертөнцөөр нэг уйлаад л, тэгээд ээж маань намайг дагуулаад дэлгүүр явах гээд үүрээд яг хашааны хаалган дээр очиход би ээжийнхээ нүүрэнд дундуур 2 удаа дэлсээд авлаа гэж. Ээж маань уур нь хүрсэн байлгүй, буцаад алхсан юм даа. Ороод миний хонгон дээр 3 удаа алгадаад тавьсан юм. Тэр үед хэлсэн үг нь “эрхлээд” гүйгээд байвал надаас хойш чи хэнд эрхлэх юм. Одоо дахиж эрхлэж элдэв ааш гаргахаа боль” гэж хэлж билээ. Тэр үед хамгийн хайртай хүүдээ яагаад тэгж хайр найргүй хатуу хандсаныг ойлгоогүй. Ойлгохыг ч хүсээгүй, зөвхөн яагаад ээж надад ингэж хандаж байгаа юм, яагаад ингэж байгаа юм гээд л гомдоод л гомдоод л уйлж байгаад унтсанаа санаж байна. Ингэж ээж маань хорвоо хатуу үедээ хатуу байдгийг мэдрүүлж өгсөн. Өсөж хүмүүжиж, том болох тусам энэ үг намайг өөрийнхөө амьдралыг өөрөө авч явах ёстойг улам бүр ойлгуулж өгсөн, тиймээс би өөрийн гэсэн бодолтой хүн болж төлөвшсөн гэж боддог.
Олон хүүхэдтэй айлын бага хүүхэд байх нь сайхан боловч зарим талаараа хэцүү, ялангуяа гей байх нь бүүр ч хэцүү гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх гэж бодож байна. Ах, эгч нар намайг насанд хүрсэн хойно гэр бүлтэй болох талаар байнга хэлдэг, ярьдаг болоод л, гэхдээ ээжийн хүмүүжил намайг өөрийгөө үгүйсгэж амьдрахыг минь үгүйсгэдэг байлаа. Төрсөн хувь төөрөг тавилангаараа амьдарч, өөрийнхөө амьдралыг өөрөө авч явах нь хүний амьдралын хамгийн нандин зүйл гэдгийг ойлгуулж өгч чадсан учраас би нэг талаараа азтай хүн.
Мэдлэг маань хомс, байгаа мэдээлэл нь дандаа сөрөг үед амьдарч байсан нь нэг талаар намайг сорьж байсан гэж боддог, тэгээд нэг шашны сүмд ороод л тэнд библи, сургаалиудыг сонсоод л мөн ч их өөрийгөө зовоодог байж.
Эцэст нь би өөрийгөө олсон, би гей хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн дөө. Дараа нь ЛГБТ хүмүүсийн тухай мэдээлэл олж уншаад л, хуулийн сургуульд ороод л, ХЭҮК дээр сайн дурын үндсэн дээр ажиллаад л, сургалт, хүний эрхийн тухай мэдлэг маань зузаараад л, би гэдэг хүн өөрийнхөө эрхийг хамгаалах ёстой гэдэг бодол маань их удаан төлөвшсөн юм болов уу гэж боддог.
Нэмж хэлэх зүйл бол хүн мэдлэгийг цэгцтэй авч, мэдлэг дунд төөрөхгүй байвал их сайн гэж боддог. Мэдлэгтэй байсан ч мэдлэгээ ашиглаж чадахгүй бол хэрэгцээгүй зүйл гэдэгтэй санал нийлэх хүн гарах байх гэж бодож байна.
Ээжийн хүмүүжил, эрх зүйг талаар судлахаар шийдсэн шийдвэр, сайн дурын ажил хийж байсан маань надад ингэж үр өгөөжөө өгсөн, би одоо ч сурсаар байна. Сурсан зүйлээ бусдад хэрэгцээтэй болгох гэж хичээж байна даа.
Тэгээд нэг алдартай хүний үгээр өнөөдөр бичсэн зүйлээ дуусгая гэж бодлоо.
“Мэдээлэл дунд дарагдсан мэдлэг минь хаачив, мэдлэг дунд дарагдсан ухаан минь бас хаачив” “Элиот”
Энэхүү бичсэн зүйл маань мэдэх эрхийн тухай цааш бас үргэлжилнэ...
2011,09,23
Friday, September 23, 2011
Thursday, September 8, 2011
Мөрөөдөлдөө автсан залуу ийн мөрөөдөж сууна...
Сайхан байшин байгаа биз, тухтай тохитой, хүний хэрэгцээ цөм бүрдсэн байшин шүү.
Гэр бүлээрээ хамтдаа суух машин, тухтай сайхан машин шүү...
Хань ижлын маань машин, тэр ирээдүйд ихээ том хүн болно.
Энэ миний хайртай машин, сайхан машин...
Ингээд мөрөөдөл байна аа байна. Гэрлэлтээ батлуулах өдрийг ойртуулахын тулд хичээх л хэрэгтэй. Өөр ч юу хэрэгтэй билээ дээ.
Subscribe to:
Comments (Atom)



